Япон улсын Кюшүгийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу манай сургуулийн сургалтын мастер Д.Батбаяр ажлын томилолтоор ажиллаад ирэв.
ganbii

ШУТИС-Геологи уул уурхайн сургууль Япон улсын Кюшүгийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу ШУТИС-ГУУС-ийн Уул уурхайн салбарын сургалтын мастер Д.Батбаяр  2016 оны 02-р сарын 22-оос 2016 оны 03-р сарын 06-ны хооронд Сургалт судалгааны ажлын томилолтоор ажиллан, Чулуулгийн физик, механикийн шинж чанарын судалгааны лабораторид дадлага хийж, Магистрын оюутан багш нарт илтгэл тавин хэлэлцүүлэн ирэв.