А.Дамдинсүрэн багшийн нэрэмжит уран илтгэлийн анхдугаар тэмцээний амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
ganbii

А. Дамдинсүрэн багшийн нэрэмжит уран илтгэлийн анхдугаар тэмцээний амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Монголын геодезийн шинжлэх ухааны доктор А.Дамдинсүрэн нэрэмжит уран илтгэлийн анхдугаар тэмцээн 2016 оны 4-р сарын 2-нд амжилттай болж өндөрлөлөө.

Уран илтгэлийн анхдугаар тэмцээнд нийт 20-н оюутан оролцож, 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Энэ тэмцээн нь Геодезийн IV ангийн оюутнууд санаачлан зохион байгуулснаараа онцлог байлаа. Нэгдүгээр шатанд:

20-н илтгэлээс 7 илтгэл сонгогдож илтгэлийн Шинэ санаа, Сэдэвтэй уялдсан байдал, Илтгэх чадвар, Цаг баримтлал зэрэгт 5 хүртэлх оноо өгч. 4 шүүгчийн нийлбэр оноогоор шилдэг 4 илтгэгч шалгарууллаа. Хоёрдугаар үе шатанд:

Шилдэг 4 илтгэгч нэг нэгээр гарч шүүгчдээс 10 үг, сэдэв авсан ба эдгээрийн 10 үгийг өгсөн сэдвийн дагуу 5 минутын хугацаанд илтгэл бэлдэж өрсөлдөн тэргүүн байр, дэд байр, гутгаар байр, тусгай байрын эзэд тодорлоо.

Шүүгчийн бүрэлдэхүүнд: Геодезийн салбарын эрхлэгч Д.Оюунцэцэг, Багш П.Лувсандагва, НЗТХ-ын мэргэжилтэн Г.Уранбайгаль, ОХТ Э.Бямбасүрэн

Тэргүүн байрын эзэлсэн илтгэгч Б.Чинцэцэг өөрийн илтгэлээ бодит жишээн дээр тайлбарлаж илтгэсэн маш сонирхолтой байлаа.

 

Тэргүүн байрыг

Б.Чинцэцэг

Геодези-4

Дэд байрыг

Г.Бүтэнбаяр

Геодези-4

Гутгаар байрыг

А.Одсүрэн

ЭГКЗ-4

Тусгай байрыг

Б.Оюунболд

ЭГКЗ-4

Геодезийн салбар     2016.04.04