Инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойг угтсан “ЭРДМИЙН XVI ЧУУЛГАН” оюутны эрдмийн чуулган нь дараах салбар хуралдаануудыг зохион байгууллаа.
Техник, технологийн салбар хуралдаанаас:
Тэргүүн байранд: ГУУС-ийн Уул уурхайн салбарын Уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлийн IV-р курсын Д.Мөнхбаяр, А.Мөнхтөр, М.Отгонболд, Б.Мөнх-Эрдэнэ нар “ТЭСЭЛГЭЭНИЙ ЦООНОГИЙН ӨРМИЙН НУНТГААС ДЭЭЖ АВАХ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗОХИОН БҮТЭЭЛТ” сэдэвт илтгэлээр тэргүүн байр эзэллээ. Уг ажлыг Уул уурхайн салбарын залуу багш Б.Лодоншарав, Г.Энхжаргал нар удирдан ажилласан байна.
Байгалийн ухаан, экологийн салбар хуралдаанаас:
Тэргүүн байранд: “ХАЦАВЧ ЗЭС ПОРФИРИЙН ОРДЫН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ, ГРАНИТОЙД ЧУЛУУЛГЫН ЭРДЭСЛЭГ БҮРЭЛДЭХҮҮН, ҮНЭМЛЭХҮЙ НАСНЫ СУДАЛГАА’’ сэдэвт илтгэлээр ГУУС-ийн Ашигт малтмалын эрэл хайгуулын ангийн оюутан Ж.Энхбаяр тэргүүн байр эзэллээ. Уг ажлыг ГУУС-ийн багш Б.Энхжаргал удирдсан байна.
Амжилт үзүүлсэн багш, оюутнууддаа цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
Чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй ажилласан шүүгчид, оролцсон оюутнууддаа
баяр хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Жич: Бүтээлийн үзэсгэлэн 2016 он 04 сарын 29 нд болно. Багш, оюутнууд өргөнөөр оролцоно уу.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
ГУУС-ИЙН Доктор (Ph.D) Б.ИШМЭНДИЙН НЭРЭМЖИТ БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 50 ДАХЬ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбараас “Сэргээгдэх эрчим хүч, автоматжуулалт” сэдэвт семинари зохион байгууллаа.
Спортын наадмын урилга
ШУТИС-ийн Ашигт малтмал, баяжуулалтын технологийн ангийн оюутан Б.Бат-Эрдэнэ
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн багш А.Буянжаргал