ШУТИС-ийн ГУУС-ын докторант оюутнууд БНХАУ-ын Шанхай хотод Тонгжи их сургуулиас зохион байгуулсан “3S 2016 Student`s summer school”-д оролцоод ирлээ.
ГУУС, Геодезийн салбарын док, дэд проф Д.Оюунцэцэг миний бие БНХАУ-ын Шанхай хотод Тонгжи их сургуулиас зохион байгуулсан “3S 2016 Student`s summer school”-зуны сургалтын нэг чиглэл болох “Google Earth Engine” сэдэвтэй сургалтанд өөрийн судлаач докторант оюутнуудын хамт 2016 оны 8-р сарын 13-20-ны хооронд хамрагдаад ирлээ. Тус сургалтанд Монгол улсаас 5 оролцогч, ОХУ-аас 10 оролцогч, БНХАУ-ын Уханы их сургууль болон Тонгжи их сургуулиас 30 оролцогч тус тус оролцов.
Зураг 1. Сургалтанд хамрагдсан судлаачид
“Google Earth Engine” сургалтанд хамрагдаж, Google earth-ээс олон сувгийн сансрын зураг татах тэдгээрийг боловсруулж, харьцуулан дүн шинжилгээ хийх хистограммыг байгуулах зэргийг судалж туршлага солилцов.
Зураг 2. “Google Earth Engine” программтай ажиллаж буй байдал.
Группээр хуваагдан Google Earth Engine програм хангамжтай танилцан бүртгэл хийлгэж судлах, обьектын мэдээлэл цуглуулах, олон сувгийн сансрын зургийг 3 өөр оныхоор татах, боловсруулах, давхцуулах гэх мэт ажлыг хийж мөн Шанхайн одон орон судлалын музей үзэж танилцасан.
Зураг 3. БНМАУ, ОХУ, БНХАУ-ын судлаач оюутнууд (1, 3-р групп)
Цаашид Геодезийн тэнхимийн “Геодези”, “Геодезийн мэдээлэл зүй”, “Газрын кадастр, зураглал” мэргэжлийн ангийн оюутнуудын судалдаг H.GS319 кодтой “Газар зүйн мэдээллийн систем 2”, H.GS329 Сансрын геодези, H.GS333 Зайнаас тандан судалгаа хичээлүүдтэй уялдуулан судалж, хичээлийн хөтөлбөрт тусгах боломж бүрдэж байна.
Зураг 4. ГУУС-ийн Геодезийн салбарын судлаач багш нар
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
COUNTRIES WITH THE LARGEST COPPER RESERVES