“ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ 2016” оюутны олимпиад амжилттай болж өнгөрлөө.
ganbii

ШУТИС-ийн харъяа Геологи, Уул уурхайн сургуулийн уул уурхайн салбарын оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “Инженерийн шийдэл 2016” оюутны олимпиад 2016 оны 11 сарын 21-ний өдөр ШУТИС-ийн төв номын сангийн Е-604 танхимд болж өндөрлөлөө.

“Инженерийн шийдэл 2016” олимпиад нь инженерийн мэдлэг, дадал болон ур чадвар шалгах даалгавруудыг гүйцэтгэж Багануурын уурхайд тулгараад буй өнөөгийн бодит асуудлуудыг шийдэх, шийдэл олох ажлыг гүйцэтгэсэнээрээ өмнөх жилийн олимпиадаас онцлог байсан ба энэ нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хөгжлийн стратегийн замын зураглал 2012-2021 он, ШУТИС-ын мастер төлөвлөгөө, инженерийн боловсролын шинэчлэлийн төсөл санаачлага (хөгжлийн урт хугацааны бодлого, боловсролын талаар баримтлах бодлого, CDIO, г.м), хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн олон улсын нэр хүндтэй, мэргэжлийн байгууллагуудын шаардлагуудад нийцүүлэх, гадаадын тэргүүлэх их дээд сургуулиудын түвшинд ойртуулан шинэчлэх, сургалтын дэвшилтэт арга технологиудыг сургалтанд нэвтрүүлэх гэх мэт зорилгуудыг хэрэгжүүлж буй нэг хэлбэр  болж байна.

Олимпиадад уул уурхайн салбарын 12 баг мэдүүлэг өгсөнөөс олимпиадын журмын дагуу  багийн амжилтаар эхний гурван байрыг шалгаруулсан бөгөөд дараах багууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарав.

1-р байр "Real solution" баг  Удирдагч багш: Б.Эрдэнэцэцэг
                А.Багдаулет           H.MI13D207
                О.Мөнх-Эрдэнэ      H.ME13D076
                Ж.Эрдэнэбаяр       H.EL13D083                                                                                              
                А.Айдос                  H.MI13D104

Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал (300,000₮) ,цом

2-р байр "No problem"  баг  Удирдагч багш: C.Эрдэнэцэцэг             
              Н.Ууганхүү             B141270102                                                                                            
              Б.Дөлгөөн              Н.EL13D007
              О.Лувсан                H.EM13D004
              Н.Эрдэнэбулган    B141270107
Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал (200,000₮) ,

3-р байр "Мон Инженер" баг  Удирдагч багш: Х.Мөнхнасан
              Ч.Амаржаргал     B141270249
              Б.Бархасбодь      H.ME13D044
              М.Мөнхдэлгэр    H.MI13D028
              А.Лхагва-Очир    H.EL13D001  

Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал (100,000₮) ,

Олимпиадыг уул уурхайн салбарын багш Х.Мөнхнасан удирдаж явуулсан ба шүүгчдийн бүрэлдэхүүнд дараах профессор багш нар ажиллав. Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

  1. PhD, профессор С. Цэдэндорж  
  2. PhD, дэд профессор К. Хавалболот  
  3. PhD, профессор Б. Эрдэнэцэцэг
  4. MSc, багш Д. Далайцэцэг 
  5. Багануурын уурхайн инженер Т. Амарсанаа 

Нийт зохион байгуулагч, оролцогч багууд, шүүгч нарт талархал илэрхийлье. Цаашдийн судалгаа шинжилгээний ажилд амжилт хүсье.

                                                 Шагналт байранд шалгарсан багууд

Геологи Уул уурхайн сургууль, Уул уурхайн салбар, зохион байгуулах комисс