Нагояа Их Сургуулийн "Доктор гарц" ахьсан түвшний хөтөлбөр хээрийн судалгаагаа Улаанбаатарт манай багш, оюутнуудтай хамтран зохион байуулдаг ба энэ жил 5дах удаагаа доорх хуваарийн дагуу төлөвлөгдөөд байна.
ШУТИС-аас магистрын 6 оюутан оролцох боломжтой тул оролцох сонирхолтой оюутнууд хүсэлтээ ирүүлнэ үү. Оюутны мэргэжил харгалзахгүй.
Судалгааны ажлаар Улаанбаатарын хотын агаарын бохирдол, бохирдлын эх үүсвэрийг судлах үүднээс:
- цасны дээжлэлт хийх
- дээжиндээ химийн шинжилгээ хийх
- шинжилгээний үр дүнд боловсруулалт хийж, дүнгэлт гаргах
- байгал орчны бохирдол, хяналтын тухай хууль, дүрмийн тухай лекц сонсох
- хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ
Судалгаанд оролцох хүсэлтэй оюутанд тавигдах шаардлага:
- Англи хэл дээр хэлэлцүүлэг өрнүүлэх, илтгэл тавих чадвартай байх
- Магистрын түвшний эсвэл бакалаврын төгсөх курсын оюутан байх
- Англи хэл дээр хэлэлцүүлэг өрнүүлэх, илтгэл тавих чадвартай байх
- Мэргэжил хамаарахгүй, аль ч мэргэжлээр суралцаж буй оюутан хүсэлтээ гаргах боломжтой
Судалгаанд оролцох хүсэлтэй оюутан өөрийн CV болон
судалгаанд оролцох хүсэлт, шалтгаанаа тайлбарласан
захидал (англи хэл дээр), удирдагч багшийн тодорхойлолтын хамт цахим шуудангаар ирүүлнэ үү.
Хүсэлт хүлээн авах хугацаа:
2017 оны 01 сарын 06-ны өдрөөс
2017 оны 02 сарын 03 өдрийг дуустал
Судалгаа хийгдэх хугацаа:
2017 оны 03 сарын 03-ны өдрөөс 10 өдөр
Хүсэлтээ ирүүлсэн оюутнаас ярилцлага авч сонгон шалгаруулах тул заасан өдөр, цагт цуглана уу (тухайн үед зарлана).
Жич: Судалгаанд 03 сарын 04-ны өдрөөс 10 өдөр хүртэл хугацаанд өдөр бүр, бүтэн өдрөөр оролцох шаардлагатай тул хичээл, ажлын цагийн боломжоо анхаарч үзнэ үү.
Холбоо барих хаяг: О.Мөнхцэцэг (munkhtsetseg@must.edu.mn) Геологи, гидрогеологийн салбар, ГУУС, 1-223А, Хичээлийн төв байр, ШУТИС Утас: 11324590-2216, 88056491