ШУТИС-ийн бүх шатны сургалтыг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс дараах байдлаар үргэлжлүүлэн зохион байгуулна.
binderya@must.edu.mn

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ШУТИС-ийн бүх шатны сургалтыг  2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс дараах байдлаар үргэлжлүүлэн зохион байгуулна. Үүнд:

  • Ерөнхий боловсролын ахлах сургууль, ШУТИС-Коосэн технологийн коллеж, МСҮТ-ийн  сургалт танхимаар
  • Ерөнхий суурь ухааны  хичээл танхимаар
  • Ерөнхий суурь ухааны хичээлээс бусад хичээлийн лекцийг цахим хэлбэрээр, семинар, лаборатори, практикийн хичээлийг танхимаар тус тус зохион байгуулна.

Жич: Танхимын бус сургалтаас (цахим) танхимын сургалтад бүрэн шилжүүлэх ажлыг цаашид  үе шаттай зохион байгуулна.    

 

Сургалтын бодлого зохицуулалтын газар

2022-02-09