Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил эрхлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, их сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи дамжуулах зорилго бүхий эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийг ажиллуулж ирсэн юм.
Захирал Т.Намнан хэлсэн үгэндээ: “Төвүүд нь их сургуулийн зүгээс аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гол нэгжүүд бөгөөд тиймдээ ч улс орны нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй үйл ажиллагаа нь харилцан хамааралтай байдаг. Өнгөрсөн жилүүдэд бид үйл ажиллагааны хувьд зогсонги байдалд орсон зарим төвүүдийг татан буулгах, өөрчлөн зохион байгуулах арга хэмжээг авсан. Шинээр байгуулагдаж буй төвүүд нь их сургуулийн хөгжлийн зорилт, “ШУТИС-2030” стратегийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах тул ийнхүү ШУТИС-ийн захирлын зөвлөлөөр дэмжигдэж байгуудагдаж байна” хэмээн тэмдэглэв.
Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын сургалт, судалгааны төв нь:
Монгол улсын хэмжээнд байгалийн шинэлэх ухаанд суурилсан соёлын биет өвийг шинжлэн судлах мэдлэг, чадвар бүхий судлаачдыг нэгтгэн олон улсад өрсөлдөхүйц, нарийн технологи, мэдлэг шингэсэн үндэсний соёлын инновацийн бүтээгдэхүүн бий болгож, дэвшилтэт технологийн судалгаа хийх өндөр чадавхитай мэргэжилтэн бэлтгэх замаар өндөр технологи хөгжүүлэх, нутагшуулах, дамжуулах зорилготой.
Манлайлал, энтрепренёр төв нь:
Нийгэм, аж үйлдвэр, зах зээлийн эрэлтэд тулгуурласан манлайлал, инноватор, энтрепренёршипийн мэдлэг, ур чадварыг олгох зэргийн бус хөтөлбөрийн сургалт эрхэлж, сэтгэлгээний манлайлагч, инноватор, энтрепренёруудыг бэлтгэх, чадавхжуулах сургалтын үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг эрхэлнэ.
Технологийн эрдэс судлал, инновацын төв нь:
Монгол улсын эрдэс баялгийн салбарт шинэ мэдлэг бүтээж, эрдэм шинжилгээ судалгааг эрчимжүүлж, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн инновацыг хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан ба өндөр технологийн эрдэс, түүхий эдийн боловсруулах технологийн судалгааг хийж, олон улсын зах зээлд өрсөлдөх дэвшилтэт технологи, аргачлал боловсруулах, Судалгааны ажлын үр дүнд тулгуурлан холбогдох чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар болон хээрийн аялал зохион байгуулах, Монгол орны геологийн тогтоц, ашигт малтмал судлалын талаар эрдэм шинжилгээний судалгааны ажлын үр дүнг олон улсын түвшний сэтгүүлд хэвлүүлж Монгол орныг дэлхийн тавцанд сурталчлах зэрэг болон бусад үйл ажиллагааг явуулах юм.
Арьс ширний сургалт, судалгаа, инновацийн Leathub төв нь:
Гадаад, дотоодын болон төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын захиалгат төсөл, гэрээт болон захиалгат ажил, хамтарсан эрдэм шинжилгээ судалгаа, инновацын төсөл гүйцэтгэх, технологийн судалгааны нэгж байхаар зорьж байна. “LeatHub” төв нь арьс ширэн бүтээгдэхүүн, эдлэлийн технологи, зохион бүтээлт, салбарын инженер техникийн ажилтнуудын судалгаа, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулахаас гадна арьс ширэн бүтээгдэхүүн, эдлэлийн туршилт, судалгаа, үнэлгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг мөн эрхлэн явуулах юм.
Эрдэс боловсруулалтын техник технологийн судалгааны төв нь:
Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн үнэлгээ хийх, шатах ашигт малтмал болон хүдэр баяжуулах технологийн судалгаа явуулах, баяжуулах үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж зохион бүтээх, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, цахилгаан хангамж, автоматжуулалт ба үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, хаягдал хадгалах байгууламжийн үнэлгээ-мониторинг гүйцэтгэх, холбогдох зураг төсөл боловсруулах, технологийн удирдлагын зөвлөмж гаргах чиглэлээр ажиллах юм.
Эдгээр нь төвүүд нь “ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны төвийн нийтлэг журам”-ын хүрээнд байгуулагдсан ба төв тус бүр өөрсдийн үйл ажиллагааны батлагдсан дүрмийн хүрээнд заасан үйл ажиллагааг эрхэлж үйлдвэр, бизнесийн байгууллагатай хамтран ажиллах юм.
ШУТИС-ийн Технологи дамжуулах төв
Хэрлэнгийн геологийн олон улсын экспетицийн 50 жилийн ойн нэрэмжит “Төв азийн геологи ашигт малтмалын асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний ХХII бага хурал амжилттай зохион байгуулав
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой