Австрали улс Энэтхэг улстай хамтран сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчний үйлдвэрлэл, батарей, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр болжээ. Австрали нь нэг хүнд ногдох дээвэр дээр суурилсан нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд нэгд ордог. Тиймээс Энэтхэгтэй хамтран хэрэгжүүлэх төслүүдийн хүрээнд нарны эрчим хүчний салбар дахь ажиллах хүч бэлтгэх сургалт зохион байгуулах юм байна.
"Нарны хавтангийн үйлдвэрлэл, батарей, эрдэс боловсруулалт, “ногоон” устөрөгч, “ногоон” төмөр үйлдвэрлэл зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хоёр тал хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Австрали Энэтхэгийн харилцаа бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж Австралийн Ерөнхий сайд хэллээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Моди “батлан хамгаалах, чухал ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч, усан онгоцны үйлдвэрлэл, сансар судлал зэрэг салбарт талууд хамтран ажиллана” гэж мэдэгдэв.
https://www.mongolianminingjournal.com/a/73797
Уул уурхайн салбарын өөрчлөлтөд үзүүлсэн нөлөө
ШУТИС-ийн Зэргийн бус сургалтад суралцахыг урьж байна
2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын МАГИСТР, ДОКТОРЫН элсэлтийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл