Газрын тос, өрөмдлөгийн салбарын оюутнууд НАМРЫН АЖИЛД оролцоод ирлээ
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын оюутнууд хамт олноо төлөөлөн нийгмийн хариуцлагын хүрээнд намрын ургац хураалтын ажилд амжилттай оролцоод ирлээ.
2023 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн “Тод эмээл” ХХК, болон ШУТИС-ийн ГУУС-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэл ангийн 2-р курсийн 17 оюутан, Газрын тосны инженерийн ангийн 4-р курсийн 10 оюутан, Газрын тосны инженерчлэл ангийн 2-р курсийн 5 оюутан, Өрөмдлөгийн инженерийн ангийн 4-р курсийн 1 оюутан нийт 33 оюутан 1 багштайгаар 2023 оны 9 дүгээр сарын 11-24-ний өдрийг хүртэлх 14 хоногийн хугацаанд Төв аймгийн Жаргалант сумын нутагт нийт 10 гаруй га талбайгаас 130 орчин тонн төмс хураан нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй амжилттай биелүүлээд ирлээ.
ГУУС, Газрын тос өрөмдлөгийн салбар
Профессор О.Гэрэл Оросын ШУА-ийн Сибирийн салбарын “Хүндэт доктор” хэргэм өргөмжилжээ.
Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт 32 дугаар эрдэм шинжилгээний зохион байгуулагдлаа
Геологийн зураглалын кабинет МУ-ын Гавьяат багш, профессор Д.Чулууны нэрэмжит болов
Та бүхнийг "Өрөмдлөг-2024" олон улсын эрдэм шинжилгээний хуралд урьж байна.
STUDENT TO PROFESSIONAL: SOFT SKILLS DEVELOPMENT