Монгол улсын Сэргээгдэх эрчим хүч
Монголчууд бид нар, салхины эрчим хүчний шавхагдашгүй нөөцөө цаг алдалгүй ашиглаж чадвал эрчим хүчний экспортлогч улс болж, улмаар стратегийн ач холбогдолтой олон мега төсөл хэрэгжиж, аж үйлдвэржилтийн сэргэлт, их бүтээн байгуулалтууд эрчимжинэ гэж ярьж, бичиж байсан нь саяхан.
Тиймдээ ч сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг эхний ээлжинд буюу 2020 он гэхэд 20%-д хүргэх зорилт тавьж байсан. Цаашлаад 2030 он гэхэд 30%-д хүргэх зорилттой. Өнөөдөр 2023 он. Сэргээгдэх эрчим хүчний станцуудын суурилагдсан хүчин чадал нийт цахилгаан эрчим хүчний 20%-д ч хүрч чадаагүй л байна.
Гэхдээ чамлалтгүй ээ, 10 хүрэхгүй жилийн өмнө 4-5%-тай байсан нь өнөөдөр 18%-д хүрчээ. Энэ нь нэг талаас амжилт, ахиц мөн бөгөөд Монгол Улсад усан 7 цахилгаан станц, нарны 7 цахилгаан станц, салхин 3 цахилгаан станц үйл ажиллагаа явуулж, жилд 800- гаад сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна.
Олон улсын сэтгүүл хөгжүүлэх грант олголоо
"Эрдэм шинжилгээ, инновацын нээлттэй өдөрлөг" зохион байгуулагдлаа
"Намрын тэргүүн" буюу спортын их наадмын 6 төрөлт тэмцээнд ГУУС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
ГУУС-ИЙН ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН САЛБАРЫН БАКАЛАВР ОЮУТНУУДЫН ДУНД “БАЛЧИР НААДАМ-2023” УРЛАГИЙН ҮЗЛЭГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Call for Applicants: International Graduate Program at Kyoto Institute of Technology