“Газрын тосны бүтээгдэхүүнүүд-2024” сэдэвт (анхдугаар) олимпиад зохион байгуулав.
Оюутнуудын мэдлэг, чадварыг үнэлэх, оюутнуудыг идэвхижүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, газрын тосны боловсруулалт, газрын тос, бүтээгдэхүүний талаар цаашид судалгаа хийх сонирхолыг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 5-р сарын 12 нд “Газрын тосны бүтээгдэхүүнүүд-2024” сэдэвт (анхдугаар) олимпиадыг ШУТИС-ийн ГУУС-ийн ГТӨС болон “Монголын ашигт малтмал, газрын тосны лабораториудын холбоо” ТББ хамтран зохион байгуулав.
Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр хичээл судалсан Монгол улсын их, дээд сургуулийн оюутнууд тухайлбал ШУТИС-ийн ГУУС, ХШУС, МИС, МУИС-ийн ДИС -ын 2-3 дугаар дамжаанд суралцаж байгаа оюутнууд оролцсон, та нартаа баярлалаа. Мэргэжлийн ангийн оюутнуудад маш хэрэгтэй, сонирхолтой байсныг оролцогч оюутнууд илэрхийлж байлаа. Оюутнууд дадлага хийх, ажлын байрны санал зэрэг боломжууд бий болсон. Уг олимпиад жил бүр уламжлал болон явагдана.
Шалгарсан оюутнууд, зарим шүүгчдийн хамт
Шүүгчээр хамтран ажилласан Д.Цэрэнчимэд (Гаалийн ерөнхий газрын нэгдсэн лабораторийн эрхлэгч, химийн мэргэшсэн инженер), Ж.Сайнбаяр (ИНЕГ, ОХЗНЛ-ийн ахлах инженер, доктор (Ph.D), газрын тосны зөвлөх инженер), Ц.Алтанцэцэг (ШУТИС-ийн хүндэт профессор, ахмад багш, газрын тосны зөвлөх инженер), Д.Чулуунчимэг (“Шунхлай” ХХК-ий УБ ГТБА-ын шатахууны сорилт, шинжилгээний лабораторийн эрхлэгч) нартаа баярлалаа. Бүгдэд нь амжилт хүсье.
ГУУС, ГТӨС
Профессор О.Гэрэл Оросын ШУА-ийн Сибирийн салбарын “Хүндэт доктор” хэргэм өргөмжилжээ.
Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт 32 дугаар эрдэм шинжилгээний зохион байгуулагдлаа
Геологийн зураглалын кабинет МУ-ын Гавьяат багш, профессор Д.Чулууны нэрэмжит болов
Та бүхнийг "Өрөмдлөг-2024" олон улсын эрдэм шинжилгээний хуралд урьж байна.
STUDENT TO PROFESSIONAL: SOFT SKILLS DEVELOPMENT