Газрын тосны мэргэжлийн багш нар шагнуулав.
ganbii

Эх орны газрын тосны салбарт инженерийн боловсон хүчин бэлтгэх нөр их үйлст бүхий л мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн МГТИН-ийн гишүүд болох ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн сургуулийн Газрын тосны инженерийн салбарын дэд профессор, доктор В.Алимаа, дэд профессор, доктор М.Оюунтөгс нар олон улсын багш нарын өдрөөр Монгол улсын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, ахлах багш, магистр С.Сийлэгмаа  БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнуулав. 

 

Мөн түүнчлэн ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн сургуулийн Газрын тосны инженерийн салбарын ахлах багш, доктор Б.Наранцэцэг, магистр багш Ц.Удвалхорлоо нар Монгол улсын Газрын тосны салбарын Тэргүүний ажилтан цол тэмдэг хүртэж, доктор Б.наранцэцэг ШУТИС-ийн ГУУС-ийн Захирлын нэрэмжит шагналаар бас шагнуулав.

Мэргэжил, үйлс нэгт Та бүхэндээ баяр хүргэж, сургалт-судалгааны ажилдаа улам их амжилт гарган ажиллахыг ерөөе.